Дизайн спринтийн
зөвлөх үйлчилгээ

Үндсэн үйлчилгээ

Дизайн спринтийн зөвлөх үйлчилгээ

Бид аливаа дижитал бүтээгдэхүүний шийдлийг гаргахдаа “Дизайн спринт” аргачлалаар ердөө 4 өдрийн дотор туршилтын загвар бүтээж, зорилтот хэрэглэгчээр тань туршуулж, бодит үр дүнг санал болгодог. Энэ нь таны хэдэн сар үргэлжлэх ажлыг ердөө хэдхэн өдрийн ажил болгон хувиргана
Хамтран ажиллах

Дизайн спринтгүй тохиолдолд

Гаргасан дизайн шийдэлдээ эргэлзэж, байнгын засвар оруулсаар ажил сунжирдаг

Шаардлагагүй хөгжүүүлэлт хийж хэт нүсэр зүйл хийснээр цаг хугацаа мөнгө их зарцуулдаг

Хэрэглэгчийн гарт очихдоо ойлгомжгүй байснаар хэрэглээ үүсгэж чадахгүй байх эрсдэлтэй

Дизайн спринттэй тохиолдолд

Багаараа богино хугацаанд, өөр зүйлд сатаарахгүй үр дүнтэйгээр төвлөрч ажиллана

Багаараа богино хугацаанд, өөр зүйлд сатаарахгүй үр дүнтэйгээр төвлөрч ажиллана

Хэрэглэгчийнхээ хүсэл шаардлагыг сонсож дараагийн зөв алхмаа тодорхойлно

Дизайн спринт хэзээ хэрэгтэй вэ?

Хэрвээ та одоогийн дижитал бүтээгдэхүүнээ илүү сайжруулах шаардлагатай бол

Хэрвээ та цоо шинээр дижитал бүтээгдэхүүн хөгжүүлэх гэж байгаа бол

Хэрваа та хэрэглэгч төвтэй дизайн шийдлийг чухал гэж боддог ч одоогийн шийдэлдээ эргэлзэж байгаа бол

Дизайн спринт хэрхэн явагддаг вэ?

Өдөр 1

Mап болон Скетч

Чиглүүлэгчийн тусламжтай гол сорилтоо тодорхойлно, бөөн бөөн шийдлүүдийг гаргаж ирнэ.

Өдөр 2

Шийдвэр гаргах болон Сторибоард

Хамгийн шилдэг гэсэн шийдлүүдийг сонгож саналаа өгнө, санал авсан шийдлүүдийг нэгтгэж хар зургаа гаргана.

Өдөр 3

Туршилтын загвар

Чиглүүлэгчийн тусламжтай гол сорилтоо тодорхойлно, бөөн бөөн шийдлүүдийг гаргаж ирнэ.

Өдөр 4

Тест & Үр дүн

Бэлэн болсон дизайнаа бодит 5 хэрэглэгчээр туршуулна, үр дүнг багаараа нэгтгэж, дараагийн зөв алхмаа тодорхойлно.

Дизайн
спринтийн түүх

Аливаа дижитал бүтээгдэхүүний санаа гарснаас хойш хэрэглэгчдийн гарт очих хүртэл урт замыг туулдаг. Төслүүд анхандаа хурдтай, эрчимтэй эхэлдэг ч явцын дунд багийн хурал уулзалтууд хийгдэж, хоорондоо саналаа солилцож, мэтгэлцэж цоо шинэ санаанууд нэмэгдэж, анхны чигээсээ ч өөрчлөгдөх тохиолдол гардаг. Ингэснээр хэдэн сар болон сунжирч эцэст нь нэг жил, хоёр жил үргэлжлэх тохиолдол ч бий. Энэ бүхний эцэст хөгжүүлэлт хийгдэж, таны санаа биелэлээ олж, зах зээлд гаргах үед тэр нь яг бодсон шиг тань биш байвал яах вэ? Хүмүүс таны хүлээлтэнд хүрч, хэрэглэж ашиглаж чадах болов уу үгүй юу гэдэг нь эргэлзээтэй байсаар. Харин энэхүү асуудлын шийдлийг Google Ventures гаргаж ирсэн нь  “Дизайн спринт” аргачлал юм

Google Ventures 2010 оноос хойш хөрөнгө оруулсан олон зуун компани, бизнесүүддээ бүтээгдэхүүн хөгжүүлэх хамгийн хурдтай, ухаалаг, үр дүнтэй аргыг туршиж сайжруулсаар байв. Ингэхдээ тэдний ажилтан “Jack Knapp”-ийн санаачлан нэвтрүүлсэн “Дизайн спринт” аргачлалыг ашиглаж, туршин, олон удаагийн сайжруулалт хийсний дараа 2016 онд “Sprint” хэмээх анхны номоо гаргасан нь өдгөө дэлхий дахинд тархаж, цоо шинэ бүтээгдэхүүн үйлчилгээ хөгжүүлэлтийн аргачлан болон нэвтэрсэн юм, Дизайн спринтийг Slack, Medium, IDEOU, Uber, Netflix, Airbnb зэрэг дэлхийн томоохон технологийн төслүүд  бүтээгдэхүүнээ хөгжүүлж, сайжруулахад ашигладаг болсон байна.
Ном гарсан даруйд  манай  Procraft  агентлаг 4 жилийн хугацаанд туршиж ирсэн бөгөөд одоо Дизайн спринт 2.0 сайжруулсан хувилбараар 5 өдрийн багийн ажиллагааг ердөө 4 өдөрт багтаан явуулж байна.