Дизайн спринт гэдэг нь 4 өдрийн дотор томоохон тулгамдаж буй асуудлуудыг ил гарган түүнд шийдэл олж, prototype хийж , бодит хэрэглэгчээр туршуулах түүнээсээ суралцаж илүү сайн UXUI шийдэл гаргах аргачилал юм.
Ямар ч асуудлыг үр дүнтэй шийдэх 2 цагийн багийн ажиллагаа. Хэрвээ та Дизайн спринт авахад эргэлзэж байгаа бол манай “Мини спринт” үйлчилгээг сонгоод үзээрэй.
Хэрвээ та шинээр вэб болон мобайл аппликейшн гаргах гэж байгаа бол, одоо байгаа вэб болон аппликейшн нь хүмүүст ойлгогдохгүй ашиглалт муу байгаа бол дизайн спринт авах нь зөв.
Ихэнх тохиолдолд байгууллага болон хэрэглэгчийн ойлголцлийн зөрүү их байдаг. Яг үүн шиг байгууллагууд энэ л яг хэрэглэгчидэд маань хэрэгтэй, маш чухал зүйл гэж бодон хүч цаг хугацаа зарцуулж дизайнаа гаргадаг гэтэл бодит байдал дээр түрүүлж хөгжүүлэх шаардлагагүй байх тохиолдол байдаг. Энэхүү нөхцөл байдлаас сэргийлж танд юуг илүү сайн хөгжүүлэх, яаж илүү хялбар бөгөөд хүсэмжит дизайн гаргах тал дээр бодит хэрэглэгчээр туршуулан хамгийн богино хугацаанд, хамгийн өндөр бүтээмжээр та бүхэнд хүлээлгэн өгөх болно.
Эхний спринтийн үеэр бид анхны зураглалаа гаргаж, 5 хэрэглэгчээр тест хийсний дараагаар нийт асуудлынхаа 80%-ийг ил гаргаж чаддаг. Үүний тусламжтайгаар тухайн асуудлуудаа шинэчлэн сайжруулж, ахин тест хийж зорилтот хэрэглэгчид маань анх удаа орж байгаа ч хүссэн үйлдлээ төвөггүй бөгөөд хялбархан, харахад тааламжтай, амархан ой тогтоолтот суух хамгийн зөв шийдэлтэй дизайныг 2 дахь туршилтаараа гаргаж ирдэг.
Прототайп дизайн гарсаны дараагаар бид үндсэн UXUI дизайнаа гаргаж эхлэнэ. Үүнд component design маш сайн хийгддэг учир магадгүй танай компани UXUI дизайнертай бол тухайн дизайнер яг л өөрөө хийсэн юм шиг л ойлгомжтой байх болно. Энд бүх зүйл маш эмх цэгцтэй, дэс дараалалтай, төгс хавтаст хэрэг шиг л байх болно гэж хэлмээр байна. UXUI дизайны хувьд хуудас бүрийг хоосон гэр байна гэж бодоход гэрийнхээ булан тохой бүрийг тохижуулахтай ижил юм. Гэхдээ хүссэн бүх зүйлээ тавих биш, мэргэжлийн арвин туршлагатай хамт олон таны хүлээлтээс ч давуулан биелүүлэх болно.
User Experience вэб болон апп-д хэрэглэгч хамгийн амарханаар зорилгоо биелүүлэх. Ux нь хэрэглэгч бид хүмүүсийн далд ухамсарт нь дадал болсон зүйл дээр тулгуурлан шийдэл гаргаж оновчтой ойлгомжтой байлгах зорилготой юм. Ux гэж юуг хэлж байна вэ гэхээр таны сайтыг хүн хараад ашиглахад хамгийн амархан байх ёстой хэрэглэгчидэд залхахгүйгээр өөрийн хүссэн мэдээллээ хурдан шуурхай авах боломжтой гэсэн үг.
User Interface зорилгоо биелүүлхэд харагдах болон цэгцтэй байдал юм
UI гэж юуг хэлдэг вэ гэхээр хэрэглэгч хүссэн мэдээллээ авхийн тулд мэдээж гоё өнгө дизайн сэтгэл ханамжыг төрүүлж байх ёстой ингэснээр таны болон танай компани вэб сайтруу дахин нэвтрэх сэтгэл ханамжийг авна. Жич: программист дизайнер гэдэг мэргэжил тусдаа гэдгийг ойлгоорой энэ 2 харилцан ажилж байж вэб сайт бүтдэг.
UI (User Interface) дизайн нь аппликейшны хэрэглэгчдэд анх төрөх мэдрэмж, харагдах талын өнгө үзэмж, шийдлийг тодорхойлж байдаг. Бид аливаа UI талын дизайн шийдлийг гаргахдаа эхлээд дизайн спринт хийдэг бөгөөд ингэснээр аппликейшны UX (User Experience) талын шийдлийг давхар тодорхойлж хэрэглэгч төвтэй, ашиглахад энгийн хялбар байх тал дээр онцгой ач холбогдол өгч ажилладаг. Манай мэргэшсэн баг хамгийн орчин үеийн дизайны чиг хандлагад тулгуурлан өнгө үзэмжтэй дизайныг цогцоор нь гүйцэтгэж хүлээлгэн өгдөг.
Та зорилго агуулгаа хэрэгчидээ хүргэх ёстой, хэрэглэгчид таны зорилго агуулгыг ойлгох ёстой зөв шийдэл цэгцтэй дараалалтай хүнд маш ойлгомжтой байлгах.
Тухайн апп-ийн бүх зорилтот жишээг нь дурьдаж шийдэл гаргаж дизайн бүх зүйлтэй нь хүлээлгэж өгдөг байгаа.